Сүүлийн 24 цагт 147 тохиолдол батлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-21 11:57:28

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 228 сорьцоос 82, түргэвчилсэн оношлуурын 137 шинжилгээнээс 65, нийт 147 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 6793 болов. Нийт 6793 тохиолдлын 5569 нь буюу 81,9 хувь нь эдгэрсэн ба өчигдөр 105 хүн тусгай эмнэлгүүдээс эдгэрч гарчээ. Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 42 хүн эдгэрсэн. Аймгийн хэмжээнд I тунд 60215, II тунд 55941, III тунд 5756 хүнийг дархлаажуулсан байна.

Нийт нас баралт: 20

Эмчлүүлж байгаа 1169: Үүнээс: 23 тусгай эмнэлэгт - 770: Ихтамир 26, Чулуут 25, Хангай 15, Тариат 53, Өндөр-Улаан 53, Эрдэнэмандал 44, Жаргалант 9, Цэцэрлэг 26, Хайрхан 15, Батцэнгэл 5, Өлзийт 41, Өгийнуур 25, Хашаат 55, Хотонт 29, Цэнхэр 38, Төвшрүүлэх 15, Булган 22, Цахир 10, Хоршоолол 10, Нэгдсэн эмнэлэг 122, Сувд тусгай эмнэлэг 65, Зүүхэн эмнэлэг 33, Ар тооромт 34. Биеийн байдал: Хөнгөн 607, хүндэвтэр 146, хүнд 16, маш хүнд 4.Биеийн байдал: Хөнгөн 615, хүндэвтэр 144, хүнд 14, маш хүнд 3.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 399:

Ар Мөнгөнчагнуур - 215, Ар Мөнхжин - 80, Ар Манал - 104

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 98

6-15 нас: 190

16-39 нас: 485

40-59 нас: 271

60-аас дээш: 125

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 3138 хүн байна. 

Холбоотой мэдээ