“Алдвал галдана” урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-20 16:33:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ, Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өрнүүлж эхэллээ.


Түймрийн аюултай үе нь тухайн нутаг дэвгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацааг хэлдэг.


Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд та бүхэн дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.

  • Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур хээр хөдөө ил задгай хаяхгүй байх;
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс онцгойлон анхааруулж байна.
Холбоотой мэдээ