Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминал ашиглалтад ороход бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-20 20:33:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар энэ оны 7 дугаар сарын 2-нд тогтоол гаргаж, Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах шийдвэр гаргасан.


Энэхүү шийдвэрийн хүрээнд хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн уг төсөл ашиглалтад ороход бэлэн болсон тухай өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам цахим хуудсандаа мэдээлжээ.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нар Гашуунсухайтын хилийн боомтод ажиллаж байна.


Энэ сарын 15-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт хилийн боомтод шинээр байгуулж буй Чингэлэгт тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар холбогдох албаныхан танилцуулсан билээ. Энэ үеэр терминал байгуулах ажлыг энэ оны долдугаар сарын 6-наас эхлүүлсэн бөгөөд Чингэлэг тээврийн терминал нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд найман сая тн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээлсэн юм.



 

Холбоотой мэдээ