Наранд цохиулахаас сэргийлэхийг зөвлөв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-07-04 15:57:56

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын өдрүүдэд үргэлжилсэн халуун болох төлөвтэй байгаа учраас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/-гээс иргэдэд зориулан наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэв. 

Наранд цохиулахаас сэргийлэхийн тулд даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх, нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх, шингэн ус сайн уух, хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байхыг зөвлөв.

Хэрэв наранд цохиулбал бие суларч тамир тэнхээ алдах, толгой эргэж, өвдөх, биеийн халуун нэмэгдэх, цээж багтран амьсгаа цухалдах, царайны өнгө цонхийж цайх, бөөлжис хүрч, дотор муухайрах, хөлс гарах нь багасах /ихсэх/, нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа давхцах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Дээрх шинж тэмдэг илэрвэл сэрүүхэн нам тайван газарт амраах, бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус /, хүйтэн жин тавих, арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/, иллэг хийж, цусны эргэлт зогсохоос сэргийлэх хэрэгтэй.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ