Пермийн их сургуульд гарсан халдлагын үеэр зургаан хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-09-21 09:16:03

МОСКВА. /TASS/. Есдүгээр сарын 20-ны даваа гаргийн өглөө ОХУ-ын Пермийн улсын үндэсний судалгааны их сургуульд нэгэн оюутан гал нээсний улмаас зургаан хүн амиа алдаж, 24 хүн шархаджээ.


Дээрх хэрэг 11:00 цагийн орчимд (Москвагийн цагаар 09:00 цагт) их сургуулийн оюутны хотхонд гарсан бөгөөд тухайн үед 3000 орчим оюутан байжээ.


Буун дуу гарч эхлэхэд оюутнуудын зарим нь сургуулийн анги танхимаасаа гаралгүй дотроо түгжиж, зарим нь сургуулийн байрны хоёрдугаар давхраас үсэрч байсан байна.


Халдлага үйлдсэн этгээдийг хэргийн газарт хамгийн түрүүнд ирсэн замын цагдаагийн эргүүлийн албаны баг баривчилсан байна. Уг этгээд галт зэвсгээс гадна сум, хутгатай байжээ. 


ОХУ -ын Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр, халдлагын улмаас зургаан хүн нас баржээ. Өмнө нь найман хүн нас барсан гэж мэдээлж байв. Эмнэлгийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, "таван эмэгтэй, нэг залуу" амиа алдсан байна. Амиа алдсан бүх хүний хэн болохыг тогтоожээ. Халдлагын үеэр 19 хүн бууны суманд шархадсан бөгөөд есөн хүний ​​биеийн байдал хүнд байгаа аж.


Мөрдөн байцаах албанаас мэдээлснээр, халдлагыг их сургуулийн оюутан үйлдсэн байна. Түүний хэн болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэжээ.


Холбоотой мэдээ