Хоолонд хордсон 9 хүн эмчлүүлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-07-05 17:29:44

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны сургуулийн 3-23В тоотод өчигдөр өглөө 08 цаг 05 минутад 11 хүнд бөөлжих, гэдэс базлах, дотор муухайрах, бие тавгүйрэх, шингэнээр суулгах шинж тэмдэг илэрчээ. Үүнээс 9 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тодруулбал, энэ сарын 2-нд хүүхдийн төрсөн өдрийн баярт 50 орчим хүн оролцсоноос ийнхүү 11 нь хоолонд хорджээ. Баярт зориулан 7 нэрийн хоол, 6 нэрийн салатыг гэртээ өөрсдөө бэлтгэн, 3 төрлийн ундаа,1 нэрийн кексийг гаднаас худалдан авчээ.

ХӨСҮТ болон Чингэлтэй дүүргийн МХГ-аас баг ажиллаж, дэгдэлтийн судалгаа, лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ