Өнөөдөр Осло хотноо Монголын 4 бөх хүч сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Норвегийн нийслэл Осло хотноо “Жордал Амфи” спортын ордонд үргэлжилж байгаа бөхийн төрлийн ДАШТ-ий чөлөөт бөхийн тэмцээний 3 дахь өдөр буюу өнөөдөр Монголын шигшээ багаас 4 тамирчин хүчээ сорино.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн
70 кг-д Б.Батмагнай, 97 кг-д Ө.Батзул, харин эмэгтэй бөхчүүдээс 55 кг-д
Э.Сумьяа, 62 кг-д Э.Гантуяа нар хүч, ур чадвараа сорин барилдана.
Б.Батмагнай 1/8 финалд
Иван Кусяк /Украин/, Антал Даниел /Унгар/ хоёрын хэн ялсантай барилдана. Эхний
барилдаандаа давахад ОХУ-ын Буриадын Евгений Жербаевтай таарах магадлал өндөр
байгаа. Евгений эхний тойрогтоо Казахстаны бөх Талгаттай учраа таарсан юм байна.
Түүний хэсэгт Ираны Элахи
байгаа бол нөгөө талд ДАШТ-ий медальт, Европын аварга Магомедмурад Гажиев /Польш/,
дэлхийн аварга Зураби Якобишвили /Гүрж/, Туркийн Кайя, Адам Батиров /Бахрейн/,
АНУ-ын Грин нар орсон юм.