Түргэн тусламжийн чиглэлээр цогц сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-06 02:11:36

Завхан аймгийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран яаралтай тусламжийн таван цагийн багц сургалт хийв.

Сургалтад аймгийн төв, сумдын  40 гаруй эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.  Тус сургалт  амилуулах суурь болон лавшруулсан тусламж, осол гэмтлийн үеийн яаралтай тусламж, хүүхдийн сэхээн амьдруулах яаралтай тусламж, зүрхний шигдээс, тархины цус харвалтын эмнэл зүйн удирдамж, чанар, гамшиг эрсдэл, халдвар хамгаалал гэсэн зайлшгүй шаардлагатай сэдвүүдээр болжээ. Энэхүү сургалт болсноор хөдөө орон нутагт ажиллаж байгаа яаралтай түргэн тусламжийн эмч нарын ур чадвар, багаж тоног төхөөрөмж дээр ажиллах нь сайжрах төдийгүй яаралтай тусламжийн чанар хүртээмж сайжирна хэмээн зохион байгуулагчид үзэж буй юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ