Орон нутагт төсвийн эрх мэдэл ирснээр үйлдвэрлэл хөгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-06 02:14:22

Завханы Завханмандал сумд 30 гаруй иргэн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж 100 гаруй иргэнийг ажлын байраар хангав.

Төсвийн шинэ хууль 2013 оноос хэрэгжиж эхлэн  орон нутагт зарим эрх мэдлийг өгсөний  томоохон арга хэмжээ нь  иргэдийн шууд оролцоотой  хийх хөрөнгө оруулалт  төсөл арга хэмжээ юм. Үүний тод жишээ нь Орон нутгийн хөгжлийн сан юм. Сүүлийн гурван жилийн хуацаанд сум хөгжүүлэх сангаас 168,0 сая төгрөгийг иргэд, безнис эрхлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд өгсөнөөр сумын нийт үйлдвэрлэл жилээс жилд өссөн дүн гарч байна.  Мөн сумандаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших уриалга гарснаар жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалт ч мэдэгдэхүйц өссөн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ