200 гаруй залуус цэргийн албанд тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-10-12 17:53:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2021 оны ээлжит цэрэг татлага эхэлж, Дундговь аймгийн хэмжээнд 11 сумаас цэргийн албанд татагдах насны 800 гаруй залуу хамрагдсанаас 200 гаруй нь тэнцлээ.

Цэргийн албанд татагдсан залуус Улаанбаатар, Өмнөговь, Улаан-Уулд хуваарилагдан явна.

Эх орноо хамгаалах хариуцлагатай албанд тэнцсэн залуустай аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат уулзаж, баяр хүргэн амжилт хүссэн байна. 



Холбоотой мэдээ