Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-12 20:27:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр олон нийтийн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.  

Тухайлбал “Дэлхийн зөн ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөтөлбөр, "Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё" төслийн багтай хамтран сургалт, сурталчилгааны ажлуудыг явуулжээ. Энэ удаа Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч-даван туулагчдад ээлтэй үйлчилгээ үзүүлэх аргачлал" сургалтад оролцож байна.

Олон улсын туршлага бүхий хоёр өдрийн эл сургалт нь Улаанбаатар хотод болж байгаа бөгөөд "Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё" ИНБ-уудыг чадавхжуулах төслийн хүрээнд явагдаж байгаа аж. Уг сургалтын сургагч багшаар Нидерланд улсын клиник сэтгэл зүйч Мириам Хосперс ажиллаж байгаа аж. Сургалтад Сэлэнгэ аймгаас Сүхбаатар сумын ИТХ, Цагдаагийн газар болон ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.  

Холбоотой мэдээ