Хот тохижуулах газарт оруулах хөрөнгө оруулалт эхнээсээ шийдэгдэж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-10-13 16:33:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотын Хот тохижуулах газарт ОНХС-гийн хөрөнгөөр зам талбай цэвэрлэгч болон гэрэлтүүлэг засварын машин худалдан авч, хүлээлгэн өглөө.

2021 онд аймгийн ОНХС-аас Хот тохижуулах газрын хэрэгцээнд 570,0 сая төгрөгийн өртөг бүхий 8 автомашин, бусад хэрэгцээтэй эд зүйлсийг нийлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Хог тээврийн машинууд нь тус бүр хогийн сав өргөгчтэй, цаг хугацаа хэмнэх давуу талтай бөгөөд 2021 оны аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр мөн хогийн 10 бункерыг нийлүүлжээ.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд Хот тохижуулах газар 10 дугаар сард багтаан сүүлийн жилүүдэд ажиллаагүй гэрэлтүүлгүүдийг засварлах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ