Сайншанд-Хамарын хийдийн замын засварын ажлыг ирэх сард дуусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-13 17:14:08

Дорноговь /МОНЦАМЭ/. Борооны усанд эвдэрсэн Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс Сайншанд-Хамарын хийдийн замыг сэргээн засварлах ажил үргэлжилж байна.

Замын ажлыг “Дэлгэр баясах зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах талаар аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга А.Амгаланзаяа мэдээллээ. Тус замыг орон нутгийн төсвийн хоёр тэрбум орчим төгрөгөөр завсарлаж байгаа юм. 

Холбоотой мэдээ