Ахмадуудад нөхөн сэргээх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-14 13:24:33

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, “Ахмад чөлөөт эмч нар” ТББ-тай хамтран ахмад настанд зориулсан өдрийн болон явуулын үйлчилгээ үзүүлж байна. 

Одоогийн байдлаар 100 гаруй ахмад настан бариа засал, бумба, улаан гэрлийн шарлага зэрэг нөхөн сэргээх 10 гаруй төрлийн эмчилгээ, сувилгаа хийлгэж буй. 

Уг үйлчилгээнд эмэгтэй 55, эрэгтэй 60 болон түүнээс дээш насныхан хамрагдах боломжтой. Нийгмийн халамжийн сангийн санхүүжилтээр 2018-2020 онд явуулын үйлчилгээнд 100, өдрийн үйлчилгээнд 600 гаруй ахмад настанг хамруулж байжээ.   

2021 онд Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ арга хэмжээний хүрээнд коронавирусний халдвар авч эдгэрсэн ахмад настнуудад нөхөн сэргээх болон хүндрэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйлчилгээ үзүүлэн, "Ахмад чөлөөт эмч нар" ТББ-тай гэрээ байгуулан ажиллаж байна гэж Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас онцлон мэдээлэв.    

Холбоотой мэдээ