Хорьдолын давааг нээснээр малчид нүүдэллэх боломжтой боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-10-15 15:06:43


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт цас их орсны улмаас Хорьдолын давааны зам хаагдсан. Тус сумын Засаг дарга Д.Отгонбаяр, 5 дугаар багийн Засаг дарга Х.Нямхүү нараар ахлуулсан баг бүрэлдэхүүн төрийн албан хаагчид 2 өдөр ажиллаж давааны цасыг сэтэлж замыг нээснээр  малчид нүүдэл хийх, оторлох  боломжтой болжээ.


Хорьдолын даваан дээрх цасны зузаан 2 метрээс өндөр байсан бөгөөд техник хэрэгсэл явах боломжгүй учраас хүрз малтуураар цасыг ухаж, зөөж давааг нээсэн байна.

Мөн малчдын оторлох газрын цасыг этэж зайлуулжээ.

 

Холбоотой мэдээ