“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаар 11 асуудал хэлэлцсэнээс 10 нь дэмжигджээ

УБТЗ ӨНӨӨДӨР
khandmaa@montsame.gov.mn
2021-10-16 12:25:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Саяхан хуралдсан “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлын талаар “УБТЗ” ХНН-ээс тодруулахад дараах хариултыг өглөө.

      "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал энэ сарын 12-ноос 13-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо боллоо. Хуралд Монголын талаас Ерөнхий хорооны орлогч дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий хорооны гишүүн ЗГХЭГ-ийн ахлах референт Н.Буяндэлгэр нар биечлэн оролцсон бол Ерөнхий хорооны гишүүн ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын дарга Б.Артур цахимаар оролцов.

       Оросын талаас Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов,  “Оросын төмөр замууд" НХН-ийн Ерөнхий захирлын дотоод аудит, хяналт хариуцсан орлогч А.М.Чабунин нар биечлэн, Ерөнхий хорооны гишүүн, ОХУ-ын Тээврийн дэд сайд В.А Токарев цахимаар тус тус оролцсон байна.

        Хурлын үйл ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас оройны 22.00 цаг хүртэл, мөн 10 дугаар сарын 13-ны өглөөний 9.00 цагаас өдрийн 13.00 цаг хүртэл үргэлжилж, Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А Павлов, Ерөнхий хорооны орлогч дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий хорооны гишүүн ЗГХЭГ-ийн ахлах референт Н.Буяндэлгэр, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар үг хэлж, Нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотой 11 асуудлыг хэлэлцүүлснээс 10 асуудал дэмжигдсэн бөгөөд 1 асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр түр хойшлуулсан байна.


Холбоотой мэдээ