Төмөр замын хамтын ажиллагааны орнууд 2024 онд тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Төмөр
замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зөвлөлдөх уулзалт өндөрлөлөө.
Зөвлөлдөх уулзалтаар Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2024 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг тохиролцлоо. Худалдааны ачааны хэмжээг дараах байдлаар тохиролцов.
Дамжин өнгөрөлтөөр:
- БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ОХУ руу 1543 мянган тонн ачаа,
- ОХУ-аас Монгол Улсаар дамжин БНХАУ руу 3755 мянган тонн,
Импортоор:
- ОХУ-аас Монгол Улс руу 2935 мянган тонн,
- БНХАУ-аас Монгол Улс руу 1457
мянган тонн,
Экспортоор:
- Монгол Улсаас ОХУ руу 300 мянган тонн,
- Монгол Улсаас БНХАУ руу
11700 мянган тонн ачаа тус тус тээвэрлэхээр тохиролцлоо.
УБТЗ ХНН энэ онд 21.690 мянган тонн ачаа тээвэрлэнэ.
“УБТЗ” ХНН-ийн 2024 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны
хэмжээ дамжин өнгөрөх, импорт, экспорт нийтдээ
21.690 мянган тонн байхаар
тохирлоо. Энэ нь өнгөрсөн оныхоосоо 1.5
сая тонноор их үзүүлэлт юм.
ТЗХАБ-ын
гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2024 онд тээвэрлэх гадаад
худалдааны ачааны хэмжээг тохиролцох, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг
боловсруулах төлөөлөгчдийн зөвлөгөөнийг 2024 оны 2 дугаар сарын 26-наас эхлэн цахимаар
зохион байгуулсан юм.
Зөвлөгөөнд Монгол Улс, ОХУ, Афганистан, Беларусь, Вьетнам,
Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Казахстан, БНХАУ, БНАСАУ, Туркменистан,
Узбекистан болон БНСУ-ын
төмөр замын төлөөлөгчид оролцож 2024 онд тээвэрлэх экспорт, импорт, дамжин
өнгөрөх тээврийн хэмжээгээ ачааны нэр төрөл тус бүрээр хэлэлцэн холбогдох төмөр
замуудтай харилцан тохиролцож, протоколд тусгаад байна.