УБТЗ: Хоногт дунджаар 4-8 мянган тонн шатахуун татан авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-25 15:33:08

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН-ээс мэдээлснээр энэ оны 12 дугаар сарын 24-ний 08.00 цагаас 25-ны 08.00 цагийн хооронд Монгол Улсын хойд хилээр 855 тонн Аи-92 автобензин, 7791 тонн дизелийн түлш татан аваад байна.


Арванхоёрдугаар сарын 24-нд:

  •  347 тонн Аи-92 автобензин,
  • 4535 тонн дизелийн түлш татан авчээ.

12 дугаар сарын 23-нд

  • 4676 тонн Аи-92 автобензин,
  • 4092 тонн дизелийн түлш мөн тус тус татан авчээ.

ОХУ-аас манай улсын хойд хилээр хоногт дунджаар 4-8 мянган тонн шатахуун тээвэрлэгдэн орж ирж буйг мэдээллээ. 


Холбоотой мэдээ