Бээжингийн Олимпын галыг асаах ёслол болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-10-18 09:12:06

ЭРТНИЙ ОЛИМПИА. /TASS/. 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын наадмын галыг асаах ёслол 10 дугаар сарын 18-ны даваа гарагт Грек дэх эртний Олимпын тууринд болно.


Олимпын өлгий нутаг Грек улсаас бамбарыг буухиалах уламжлал 1936 онд тавигджээ. Олимпын бамбарыг буухиалах анхны тамирчин нь Грекийн уулын цаначин Яннис Иоаннис Антониу байх бөгөөд Грект бамбарын буухиа ердөө нэг хоног үргэлжилнэ. 10 дугаар сарын 19-нд Грекийн "Панатинаикос" цэнгэлдэх хүрээлэнд галыг Бээжингийн өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хороонд хүлээлгэн өгөх ёслол болох бөгөөд үүний дараа тусгай нислэгээр Хятадад хүргэж, буухиа үргэлжилнэ. Бамбарын буухиа Бээжингийн Олимпын нээлтийн өдөр болох хоёрдугаар сарын 4-нд дуусна.


Ёслол болохын өмнө өвлийн Олимпыг Хятадад зохион байгуулахыг эсэргүүцсэн зөвшөөрөлгүй ажиллагаа Акропольд болж, хоёр оролцогчийг нь саатуулсан байна. Тэд төвөд, хонконг гаралтай, 18, 22 насны Америкийн оюутнууд байжээ.


Холбоотой мэдээ