‘’Сайхан бичигтэн-2021” цахим уралдаан зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭРГовьсүмбэр/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эх хэлний өдөр”-ийг угтан аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, аймгийн ЗДТГ хамтран “Сайхан бичигтэн - 2021” монгол бичгийн цахим уралдааныг дөрвөн ангиллаар зохион байгууллаа.
Албаныхан нийт 141 бүтээл хүлээн авч шалгаруулсан бөгөөд “Сайхан бичигтэн иргэн”-ээр Сүмбэр сумын хоёрдугаар багийн иргэн Т.Натар тэргүүн байрт шалгарчээ. Дэд байрт Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн иргэн Б.Маралмаа, гутгаар байрт Сүмбэр сумын гуравдугаар багийн иргэн Ю.Насантогтох шалгарав.
"Сайхан бичигтэн сурагч” /10-12 дугаар анги/ төрөлд тэргүүн байрт ерөнхий боловсролын лаборатори тавдугаар сургуулийн 11б ангийн сурагч Б.Үүрцайх, дэд байрт ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Мишээл, гутгаар байрт ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 11в ангийн сурагч О.Урангоо шалгарав. "Сайхан бичигтэн сурагч” /6-9 дүгээр анги/ төрөлд тэргүүн байрт ерөнхий боловсролын лаборатори тавдугаар сургуулийн 9б ангийн сурагч Ж.Энэрэл, дэд байрт ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 7а ангийн сурагч Б.Болорзаяа, гутгаар байрт Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 8б ангийн сурагч Б.Ариунзаяа шалгарчээ.
“Сайхан бичигтэн байгууллага”-ын төрөлд тэргүүн байрт Дуу, бүжгийн
“Боржигин чуулга”, дэд байрт аймгийн ХХҮГ, гутгаар байрт аймгийн Номын сангийн
хамт олон тус тус шалгарч, өргөмжлөл
мөнгөн шагнал, ном, сурах бичгээр шагнууллаа. Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд
төрийн байгууллагууд монгол бичгийн булан байгуулж, монгол бичгийн үзэсгэлэн
болон монгол бичиг сурах аяныг өрнүүлж байгаа юм.