3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-18 12:49:35

Ховд /МОНЦАМЭ/. ХААН банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ховд аймгийн Жаргалант суманд 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулсан.

Ховд аймгийн Залуучуудын цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан уг талбайд анх удаа "3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээний eрөнхий зохион байгуулагчаар ХААН банкны Ховд салбар, Ховд аймгийн Залуучуудын холбоо хамтран ажилласан бөгөөд мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр шилдэг баг, тамирчдыг шалгаруулжээ. 

Тэмцээнд Ховд аймгийн Жаргалант сумын eрөнхий боловсролын долоон сургууль, Хөгжил политехник коллеж, Ховд их сургуулийн дэргэдэх Лицей сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид өрсөлдсөн байна.

Улмаар тэргүүн байрт Лицей сургуулийн эрэгтэй баг, eрөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн эмэгтэй баг шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авав. Харин дэд байрт "Цаст-Алтай" цогцолбор сургуулийн эрэгтэй баг, Лаборатори нэгдүгээр сургуулийн эмэгтэй баг шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн аж.   

Холбоотой мэдээ