ОХУ-д хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-10-18 13:24:02

МОСКВА. /RT/. ОХУ-д хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг ирэх оны хоёрдугаар сараас эхлэн 31 282 рубль болгож нэмэгдүүлэхээр болжээ.


Хүүхэд асарсны тэтгэмжийн дээд хэмжээ одоо 29 600 рубль байгаа юм. Тэтгэмжийг 1500 гаруй рублиэр нэмэгдүүлэхийн тулд төсвөөс нийт 169.5 тэрбум рубль гаргах аж.


Түүнчлэн 2022 оны хоёрдугаар сарын 1 -ний өдрөөс шинээр төрсөн хүүхдэд олгох нэг удаагийн тэтгэмжийг 5.8 хувиар индексжүүлнэ гэж мэдээлж байна. Ингэснээр уг тэтгэмжийн хэмжээ 19 981 рубль болох юм.


Холбоотой мэдээ