Газрын үйлчилгээг цахимаар авах боломжуудыг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-18 16:03:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамт олон газартай холбоотой үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжуудыг танилцуулж байна.  

Тодруулбал, газрын харилцааны салбарын үйлчилгээ цахимжиж, иргэд төрийн үйлчилгээг гэрээсээ E.gazar.gov.mn веб сайт, гар утаснаасаа Egazar аппликейшн ашиглан газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг хэвлэж авах боломжтой болсон. Мөн бусад 17 төрлийн үйлчилгээг авах боломжтой. Иймээс иргэдийг цахимаар үйлчилгээ авах боломж бүрдүүлэх зорилгоор орон нутаг тус бүрт “Газрын харилцаа-цахим шилжилт аян” өрнүүлж, олон нийтэд газрын үйлчилгээний цахим шилжилтийг танилцуулж буй.     

Аяны хүрээнд тусгай хуваарь, төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын алба хаагчдад газрын асуудалтай холбоо бүхий цахим үйлчилгээ авах арга, аргачлалыг дэлгэрэнгүй танилцуулж байна.  Одоогийн байдлаар Ховд аймгийн ЗДТГ, Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Жаргалант сумын Тав, Eсдүгээр цэцэрлэг болон Байгаль орчин салбарынхан зэрэг төрийн байгууллагын албан хаагчдад цахим үйлчилгээний талаар шинэ мэдлэг, мэдээлэл өгчээУг аяны үйл ажиллагаа үргэлжилж байгаа тухай  Ховд аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдээлэв.    


Холбоотой мэдээ