Энэ онд 11 орон сууцны барилга ашиглалтад орно

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-19 11:40:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 2021 оны аравдугаар сарын байдлаар 24 байршилд орон сууцны барилга угсралтын ажил хийж байна. Үүнээс энэ онд 278 айлын 11 орон сууцны барилга шинээр ашиглалтад орох төлөвтэй байгаа юм.

Үнийн хувьд 1 сая 250 мянгаас  1 сая 500 мянган төгрөгийн ханштай, 1-3 өрөө орон сууц 40-90 мкв сонголттой байна.

Энэ жилийн тухайд карказ болон бүрэн цутгамал бүтэцтэй орон сууцны хотхон, хорооллын төлөвлөлт бүхий томоохон ажлууд шинээр хийж байгаагаараа онцлогтой бөгөөд оны сүүлээр эхний ээлжийн орон сууцны барилгуудыг ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ