Төрийн дээд одон, медаль гардууллаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-20 17:14:33

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нэр бүхий иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өгөв.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 50 дугаар зарлигаар Тулгаp төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил ажиллаж, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжилд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий 30 гаруй иргэнийг төрийн дээд одон, медалиар шагнаж урамшуулжээ. Тэдний шагналыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өгч, баяр хүргэсэн юм.      

Ийнхүү төрийн дээд шагналаар энгэрээ мялаасан иргэдийн нэрийг Ховд аймгийн ИТХ-аас дэлгэрэнгүй танилцууллаа. Үүнд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 

1. Сүрэнжав Бааст - Алтай сумын ахмад багш

2. Данаажав Нарандорж - Аймгийн Боловсролын газрын дэд дарга

3. Цэрэндорж Отгонбаатар-Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга

4. Донров Наранхүү - Манхан сумын ХААН банкны эрхлэгч

Алтан гадас одонгоор  

1. Молом Банзар - Манхан сумын Төгрөг гол багийн ахмад настан

2. Дондог Баянцагаан - Жаргалант сумын Цамбагарав багийн ахмад настан

3. Банзрай Тогтох - Жаргалант сумын ахмад настан

4. Жавзан Эрхшур - Манхан сумын ахмад настан

5. Дорж Дуламжав - Эрдэнэбүрэн сумын ахмад цаг уурч, Баянгол багийн ахмад настан

6. Содов Балсан - Жаргалант сумын Баатархайрхан багийн ахмад настан

7. Балжаа Цэцгээ - Дуут сумын ахмад настан

8. Ичинхорлоо Загдаа - Жаргалант сумын Наран багийн ахмад настан

9. Гарьдаа Цэндхүү - Булган сумын ахмад настан

10. Жигмэд Нямсүрэн - Эрдэнбүрэн сумын Хонгио багийн Улсын аварга малчин

11. Уртнасан Цэцгээ - Аймгийн Ойн ангийн ойжуулагч

12. Бадарч Бямбажав - Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга

13. Сандуй Энхтөр - Алтай сумын сургуулийн багш

14. Цэдэн-Иш Баттогтох - Эрдэнбүрэн сумын сургуулийн ахмад багш

15. Ядам Хүрэлчулуун - Мөнххайрхан сумын иргэн

16. Гунаажав Лхагвасүрэн - Мянгад сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга

17. Мядаг Лхагва - Жаргалант сумын Бичигт багийн иргэн

18. Замбуу Төмөрсанаа - Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн

Хөдөлмөрийн хүндэт медалиар

1. Бямбадорж Загдраднаа - Жаргалант сумын хайрхан багийн иргэн

2. Алтангэрэл Жамьяансүрэн - Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч

3. Очиржав Даваадорж - “Оож өргөө констракшн” ХХК-ийн ерөнхий захирал

4. Думхүү Баярсайхан - Аймгийн Эрүүл мэндийн төвийн ажилтан

5. Дарь Оюунчимэг - Жаргалант сумын Жаргалант багийн иргэн

Засгийн газрын шагнал, боловсролын тэргүүний ажилтан тэмдгээр  

1. Гэрэлчулуун Мөнхцэцэг - Прогресс сургуулийн Англи хэлний багш

2. Мөнгөнхүү Цацрал – Ховд их сургуулийн боловсрол судлал, арга зүйн тэнхимийн багш

3. Шарав Цэндхүү – Ховд их сургуулийн боловсрол судлал, арга зүйн тэнхимийн багш

4. Еренгайв Уатхан - Ховд сумын сургуулийн газарзүйн багш

5. Хуамень Алтангүль - Ховд сумын сургуулийн биологийн багш  тус тус шагнуулсан байна.    

Холбоотой мэдээ