Олон улсын сансрын нисгэгчдийг суулгасан "Союз" хөлөг амжилттай хөөрлөө

Дэлхийд | Шинжлэх ухаан
dorjkhand@montsame.mn
2016-07-07 13:21:58

ТОКИО./NHK/. Япон, Орос болон АНУ-ын гурван сансрын нисгэгчийг суулгасан Оросын “Союз” сансрын хөлөг Казахстаны нутаг дэвсгэрээс Олон улсын сансрын станц руу /ОУСС/ амжилттай хөөрлөө.

“Союз” хөлөг “Байконур” сансрын хөлгийн буудлаас өнөө өглөө хөөрсөн байна.

Энэ хөлөг ОУСС-д очиход бараг хоёр өдрийн хугацаа орно. Хөлгийн багийн гишүүд болох Японы сансар судлалын агентлагийг төлөөлж 40 настай Такуя Ониши, Оросын сансар судлалын “Роскосмос” агентлагийн 47 настай Анатолий Иванишин болон АНУ-ын НАСА-гийн төлөөлөгч болох 37 настай Кэйт Рубинс нар тойрог замд дөрвөн  сарын хугацаанд судалгаа хийх юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ