В.Путин Израилын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-22 12:27:36

МОСКВА/ТЕЛЬ-АВИВ. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сард үүрэгт ажилдаа орсон Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетттэй баасан гарагт анхны уулзалтаа хийнэ.


Хэлэлцээ Сочи хотод хотод болох Израилын Ерөнхий сайд Оросын төрийн тэргүүний урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийх юм.


Удирдагчид янз бүрийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагаа болон Ойрхи Дорнодын бүс нутгийн байдалд анхаарлаа хандуулна гэж Кремлийн хэвлэлийн албаны мэдээлжээ. 


Үүний зэрэгцээ Израилын Ерөнхий сайдын ажлын албанаас “Ерөнхий сайд Сочид В.Путинтэй хэлэлцээ хийх үеэрээ "хоёр орны улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, түүнчлэн бүс нутгийн чухал асуудлууд, тэр дундаа Ираны цөмийн зэвсгийн талаар" хэлэлцэхээр төлөвлөж байна” гэж мэдээлсэн байна. 


Беннетт 2009 оноос хойш Израилын Засгийн газрыг тасралтгүй тэргүүлсэн Биньямин Нетаньяхугийн халааг авч, зургаадугаар сарын 13-нд Израилын Ерөнхий сайдын албан тушаалд очсон юм. Путин, Нетаньяху нар байнгын яриа хэлэлцээ хийж, олон  удаа уулзаж, утсаар ярьжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сард Израилд айлчилсан юм.


ОХУ-ын төрийн тэргүүн Беннеттэд тангаргаа өргөсөнд нь баяр хүргэсэн бөгөөд цаашид хоёр талын хамтын ажиллагаа бүх салбарт хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Израилын Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлж буйгаар, Беннет Сочиг зорихынхоо өмнө ОХУ-ын олон улсын статус, бүс нутагт гүйцэтгэж буй үүргийг онцолсон байна.


Ойрхи Дорнодын бүс нутагт Орос улс онцгой байр суурьтай, олон улсын тавцанд өндөр статустай учраас Орос, Израилын харилцаа нь Израилын гадаад бодлогын чухал холбоос юм” гэж тэрбээр мэдэгджээ. 


Холбоотой мэдээ