Хөрөнгийн биржид өнөөдөр гурван ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-22 17:00:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 38 ХК-ийн 647, 705 ширхэг хувьцааг 239 сая төгрөгөөр арилжив.


Энэ өдөр 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" (TNGR+14.89%), "Увс чацаргана" (CHR+14.06%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG+4.61%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" (SHV-13.1%), "Мик холдинг" (MIK-5.72%) болон "Талх чихэр" ХК (TCK-3.08%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.


Багцын арилжаагаар "Өндөрхаан" ХК-ийн нийт 91313 ширхэг үнэт цаасыг 109.5 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЭТТ бондын нийт 23 ширхэг үнэт цаасыг 2,300 доллароор арилжсан бол Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 46,670 ширхэг нэгж эрхийг 27.8 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.38 хувиар өсөж, 40276.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  4,869,153,629,610 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ