БНАСАУ-ын төлөөлөгчид Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-22 17:13:49

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын төлөөлөгчид Их Британид энэ сарын сүүлээр эхлэх НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх бага хуралд оролцох төлөвтэй байна гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамны нэгэн төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.


Тодруулбал, Лондон хот дахь БНАСАУ-ын Элчин сайдын яаман дахь төлөөлөгчид 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 12-нд болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд /COP26/ оролцох төлөвтэй байгаа ажээ.


АНУ-ын саяхан танилцуулсан тагнуулын тайланд дурдсанаар, БНАСАУ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 11 орны тоонд багтжээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд дасах зохицох чадвар сул байгаатай нь холбоотой байна. 


БНАСАУ нь “COVID-19” цар тахлын улмаас зогсоогоод байсан дипломат ажиллагаагаа саяхнаас сэргээгээд буй юм. Хятад улсад коронавирусний халдвар тархсанаас хойш БНАСАУ хязгаарлалтын хатуу арга хэмжээнүүдийг тогтоосон нь олон орныг дипломат ажилтнуудаа тус улсаас татан авахад хүргээд байжээ. 

Холбоотой мэдээ