Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-07 15:53:38

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, УИХ-ын 8 байнгын хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. 

УИХ-д Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо байдаг. Эдгээр байнгын хороодод гишүүдийг хэрхэн хуваарилах талаар намын бүлгүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ. Гишүүд тус бүр 1-3 байнгын хороонд хуваарилагдаж байгаа бөгөөд нэг байнгын хороо 14-16 гишүүнтэй байх аж. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт АН-ын бүлгийн 9 гишүүн тус бүр 3 байнгын хороонд харьяалагдаж байгаа учир хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байв. 

Одоо байнгын хороод хуралдаж дарга нараа томилох ажил үлдэж байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ