Партизан цэргийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-10-25 18:12:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Ц.Болормаа эрхлэгчтэй 1 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд сумандаа орших Партизан цэргийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлжээ. 

Тус цэцэрлэгийн удирдлагын зүгээс хүүхэд багачуудад эх оронч үзэл төлөвшүүлэх ажлыг бага балчир үеэс нь эхлэн зааж, мэдрүүлэх нь зүйтэй хэмээн үзэж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд ардын хувьсгалын ялалтыг байгуулахад оролцож явсан, нутгийнхаа цэрэг эрсийн түүхэн дурсгалт хөшөө дурсгалыг үзэж, танилцжээ. 



Холбоотой мэдээ