Олимпын зөвлөлүүдийн арга зүйчид номын дуу сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-25 17:09:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, дүүргийн олимпын зөвлөлийн арга зүйчдийн сургалт-семинар “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдвийн хүрээнд 10 дугаар сарын 20-23-нд Хандгайт дахь “Олимп” цогцолборт боллоо.


Олимпын зөвлөл болон Олимпын танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхэд залууст олимпын боловсрол эзэмшүүлэх, ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх зорилготой уг семинарт 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл 30 арга зүйч хамрагдав. 


Сургалтаар олимпизмын үндсэн зарчмууд, олимпын соёл, боловсролыг сурагчдад эзэмшүүлэх асуудал ба тэдгээрийг үнэлэх аргачлал, удирдлага, зохион байгуулалтын арга зүй зэрэг сэдвээр эрдэмтэн багш нар сургалт явуулав.


Мөн сургалт-семинарт оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг тусгасан зөвлөмж батлан МҮОХ-ны удирдлагуудад хүргэлээ.

Холбоотой мэдээ