Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-07-08 10:02:07

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч Үндэсний их баяр наадам болон энэ сарын 15, 16-нд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангаж, иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.

Үүнтэйй холбогдуулан ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн энэ сарын 10-ны өдрийн 09:00 цагаас энэ сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах юм.

Иймд албаны өндөржүүлсэн бэлэн  байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан бие бүрэлдэхүүний ажлын хариуцлага, сахилга батыг чанд сахин, бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгожээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ