ЭМС-ын сайд “Азийн хүүхдүүд-2016” наадамд илтгэл тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-07-08 16:36:05

ОХУ-ын Саха Улсад болж буй “Азийн хүүхдүүд-2016” олон улсын хүүхдийн спортын наадмын хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Якутск хотноо боллоо.

 Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын баг тамирчдын ахлагч, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа оролцож, илтгэл тавив.

Тэрбээр илтгэлдээ, “Азийн хүүхдүүд” наадмын үр өгөөж Монгол Улсад хэрхэн нөлөөлсөн талаар онцолж, Монгол Улс 2020 онд энэхүү наадмыг өөрийн улсад зохион байгуулахаар зорьж байгаа талаар, спортын томоохон арга хэмжээ хувь хүнийг төлөвшүүлэх, эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд том үүрэгтэй гэдгийг ОХУ-ын Саха улсын хүүхдийн наадам хийсэн 20 жилийн түүхээс харж байна хэмээв.

Мөн дээрх эрдэм шинжилгээний хуралд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг "Монгол хүүхдүүдийн хөдөлгөөний эвслийг харьцуулан судалсан нь" сэдэвт хамтарсан илтгэл хэлэлцүүлж оролцож байна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ