ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн Говьсүмбэр аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-11-09 11:27:40

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Стеффани Бурри болон ажлын хэсгийн төлөөлөгчид Говьсүмбэр аймаг ажиллажээ.

Албаны төлөөлөгчдийг Говьсүмбэр аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, аймаг орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцсан байна.

Тус аймагт 2017, 2019 онд Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд “Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нь”, “Эрүүл зүрх, эрүүл ёс зүй, эрүүл хөдөлгөөн” төсөл үр дүнтэй сайн хэрэгжсэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн онцлоод дээрх төслийн нэгжийнхэн хамтран  хэрэгжүүлсэн байгууллага хүмүүст талархал илэрхийлсэн байна.

Монгол Улсын 10 аймагт "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" төслийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлсэн аймгаар Говьсүмбэр аймаг шалгарч бусад аймаг дүүрэг, улсын хэмжээнд туршлагаа хуваалцсан аж. 

Холбоотой мэдээ