Одоогийн байдлаар шалгалтад оролцогчдын 22.20 хувь нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-16 22:30:48

Төв /МОНЦАМЭ/ Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалт 2 дахь өдрөө Төв аймагт үргэлжилж байна. Шалгалтыг 10 ээлжээр хуваарилан зохион байгуулж байна. Нийт 216 иргэн бүртгүүлснээс одоогийн байдлаар 180 иргэн оролцож 86,33 хувийн ирцтэй үргэлжилж байна. Шалгалтад оролцогчдоос одоогоор 40 иргэн буюу 22.20 хувь нь тэнцээд байна. 


Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд холбогдох дүрэм, журмын дагуу явуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Шалгалтын хувьд тог цахилгаан, интернэт сүлжээний асуудал нэн чухал байдаг учраас бид хэвийн горимыг хадгалан ажиллахаар бэлтгэсэн, одоогоор зөрчил гараагүй талаар Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл онцоллоо. 


Холбоотой мэдээ