АРХАНГАЙ: Энэ онд 11 булаг шандны эхийг хамгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-22 12:38:29

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Булаг, рашааны эхийг хашиж хамгаалах, тохижуулах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд энэ онд таван булгийн эхийг хашихаар төлөвлөсөн байна.


Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал болон ОНХС-гийн санхүүжилтээр Жаргалант сумын Ямаатын харзны булгийн эх, Батцэнгэл суманд 1 булаг, Чулуут суманд 1 булаг, Хангай суманд 1 булаг, Булган суманд 5 булаг, Цэнхэр сумын Орхон багт 1 булаг, Хотонт суманд 1 булаг нийт 11 булаг шандны эхийг 6 дугаар сараас эхлэн хашиж хамгаалах ажлыг эхлүүлээд байна.


2024 онд таван булгийн эхийг хашиж хамгаалжээ.  


Холбоотой мэдээ