Галт зэвсгийн бүртгэл явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-17 08:37:52
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт галт зэвсгийн бүртгэл явуулж байгаа тул идэвхтэй хармагдахыг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.
"Зэвсэг-2021" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбоотойгоор энэ сарын 30-ны өдрийн дотор хувийн болон байгууллагын өмч, эзэмшилд байгаа галт зэвсгийг гэрчилгээний хамт цагдаагийн газарт биечлэн ирж бүртгүүлэх шаардлагатай байгаа аж. Галт зэвсгээ бүртгүүлэхдээ гэрчилгээ, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/, галт зэвсгээ биет байдлаар авч ирнэ. Мөн бүртгүүлээгүй ашиглаж байгаа галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагатай. Заасан хугацаанд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
Холбоотой мэдээ