Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-18 10:25:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын хэмжээнд лхагва гаргаас эхлэн малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж эхэллээ. Аймгийн хэмжээнд 800 орчим мал шүлхий өвчнөөр өвчилсөн. Дархан суманд одоогоор шүлхий өвчин бүртгэгдээгүй бөгөөд урьдчилан сэргийлэх вакцинжуулалт ийнхүү эхэлж байна.

Вакцин хийснээс хойш 10 хоногийн турш айл өрхүүд малаа зөөврийн усаар услах, бусад айлын малтай нийлүүлэхгүй байх. Мөн адуу, үхэр, хонь, ямаа, гахайг байнга хариулах, малаа байранд нь маллах, шүлхий өвчний шинж тэмдэг мал, амьтанд байх далд үе нь удаан үргэлжилж байгаа тул мал халуурах, ноомойрох, шүлс гоожих тохиолдол илэрсэн үед МЭГ-т мэдэгдэх аж. Вакцин хийлгэсэн малын сүүг долоо хоног харин махыг 21 хоногийн дараа хэрэглэж болох аж.

Аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тархалтыг хумих, голомт болон сэжигтэй бүсийн малыг эрүүлжүүлэх, вакцинд хамруулах ажил үe шаттай хэрэгжүүлж байна.


Холбоотой мэдээ