Үндэсний баяр наадамд амжилттай барилдсан бөхчүүдэд цол, чимэг олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон бөхчүүдэд олгосон үндэсний бөхийн улсын цолыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Төрийн ордонд гардуулна.
Монгол Улсын 2019 оны үндэсний
баяр наадамд түрүүлж, Улсын аварга болсон Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь
тогтоогдсон тул Улсын аварга цолыг хураасан бөгөөд түүнд унасан бөхчүүдэд цолыг
нь нөхөн олгох юм.
Тулгар төрийн 2228 жил,
Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний
бөхийн барилдаанд 9 давсан Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний
бөх Н.Батсуурьт “Улсын Даян аварга” цол олгоно. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын
харьяат бөх, улсын арслан Ц.Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг олгохоор
шийдвэрлэсэн байна. Мөн Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат "Дорнын
хүчтэн" дэвжээний бөх, Улсын начин Д.Анарт "Улсын заан" цол,
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат "Их Монголын хүчтэн"
дэвжээний бөх, аймгийн арслан Б.Цэдэнсодномд "Улсын харцага" цол
олгох юм байна.