Өмнөговьд тэмээний уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-22 20:22:08

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Даланзадгадад энэ сарын 25, 26-ны өдрүүдэд тэмээний уралдаан болно

Уг уралдаан нь дэлхийд ховор хоёр бөхт тэмээн сургийг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийг өндрөөр үнэлэх, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Аймгийн ЗДТГ, "Тэмээн соёл - уралдааны холбоо" ТББ хамтран зохион байгуулж байна. Тэмээний уралдаанд ат, битүү шүдтэй тайлаг, хоёр настай тором, нас хүйс харгалзахгүй богино зайны уралдаан, тэмээтэй буухиа тэмцээн гэсэн төрлүүдэд тэмээчид авхаалж самбаа, тэмээнийхээ хурд хүчийг сорих юм.

"Тэмээн соёл - уралдааны холбоо" ТББ-ын нарийн бичгийн дарга Д.Баянмөнх "Цар тахлын улмаас тэмээний уралдаан явуулалгүй 2 жил болсон. Гадаа зохион байгуулдаг учраас аюулгүй гэж үзэн уралдаанаа зохион байгуулахаар болсон" гэлээ. 

Тэмээний уралдааныг Өмнөговь аймгийн 15 сумын тэмээчдийн дунд хаалттай байдлаар зохион байгуулах юм. 

Холбоотой мэдээ