“Гэр” төслийн хүрээнд 28 өрхөд гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-20 21:52:11

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлдэг “Гэр” төслийн хүрээнд өнөөдөр 27 сумын зорилтот бүлгийн 28 өрхөд гэр олголоо. Энэ өдөр Алтанбулаг, Баянчандмань, Эрдэнэ, Лүн, Сүмбэр, Эрдэнэсант, Жаргалант, Зуунмод сумын 8 өрхийн гэрийг хүлээлгэн өгсөн юм. Эдгээр гэрийг төв аймгийн үйлдвэрлэл эрхлэгчид хийж байгаагаараа онцлогтой. Цаашид мод, модон эдлэл үйлдвэрлэгч иргэдээ дэмжин кластер байдлаар үйлдвэрлэл үйлчилгээг явуулахад дэмжлэг үзүүлэх болно гэдгээ Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар мэдэгдлээ.


Энэхүү “Гэр” төсөл нь Аймгийн Засаг даргын санаачилгаар эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг орон байраар хангаж иргэдийнхээ аж байдлыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлээд өдгөө 3 жил болж байна. Энэ хугацаанд Төв аймгийн 27 сумын нийт 300 гаруй иргэнд гэр олгосон байна. 

Холбоотой мэдээ