Ч.Санжаадамбад “Ланд крузер-200” автомашин гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-13 12:02:14

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын түрүү бөх Монгол Улсын Аварга Ч.Санжаадамбад “Тоyoтa мотор” корпорациас  “Ланд крузер-200”  авто машиныг  өнөөдөр гардуулан өглөө.

Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, С.Батболд нар оролцож, түрүүлсэн бөхөд баяр хүргэв.

Мөн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга С.Батболд нар “Toyota моторс” корпорацийн  зүүн бүсийг хариуцсан захирал Нанахара Хироаки тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд юуны өмнө Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаад талархал дэвшүүлээд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ