Хүртээмжийн үнэлгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-22 21:30:36
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээнд хүртээмжийн үнэлгээ хийлээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "ЁЛ" холбоо, "Бие даан амьдрах төв", "Хараагүйчүүдийн холбоо", Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажилласан байна. Энэ сарын 16-19-ний өдөр зохион байгуулсан уг үйл ажиллагааны үеэр Даланзадгад сумын 35 төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн үнэлгээг хийжээ.
Үнэлгээнээс гарсан зөвлөмж, зөвлөгөөг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бий болгох чиглэлээр хамтран ажиллах аж.
Холбоотой мэдээ