Баян-Өлгий аймагт шатахууны үнэ 100-150 төгрөгөөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-11-23 10:36:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт шатахууны үнэ энэ сарын 22-ны өдрөөс 100-150 төгрөгөөр нэмэгдлээ.

Тодруулж хэлбэл, Өлгий хотод АИ92 шатахууныг 2600, А80-ыг 2580, дизель түлшийг 2600 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 100-150 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Харин хөдөө сумдад шатахууны үнэ 2700-2800 төгрөгт хүрсэн мэдээлэл байна.

Шатахуун импортлогчид үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.

Холбоотой мэдээ