III сургуулийн хичээлийн байрыг буулгаж шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-23 13:56:49
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын анхны сургуулиудын нэг 3 дугаар сургуулийн хичээлийн нэгдүгээр байрыг буулгаж шинээр барихаар боллоо. 

Тус сургуулийн шинэ барилгад улсын төсвөөс нийтдээ  8,2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2022 онд 4 тэрбум төгрөг нь батлагджээ. Барилгын ажил ирэх зун эхлэх бөгөөд спорт заалны хамт барина.

Тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байр ашиглалтад ороод 40 гаруй жил болж байгаа бөгөөд хана таазнаас нь их хэмжээний ус нэвчсэн,  дусаал дусаж мөөгөнцөр үүссэн байна. Энэ талаар  Мэргэжлийн хяналтын газраас 2010-2021 онд 5 удаа дүгнэлт гаргаад байжээ. Тодруулбал,

Дүгнэлт-1: 2010.05.06-ны өдрийн 41/35/283 дугаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн Барилгын ашиглалтын үеийн төлөв байдлын тухай

Дүгнэлт-2: 2013.04.29-ний 14/07/025/197 дугаар Барилгын ашиглалтын үеийн төлөв байдлын тухай

Дүгнэлт-3: 2017.12.27-ны 06/02 дугаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, акт

Дүгнэлт-4: 2018.03.30-ны 14-07-029/46 дугаар Хяналт шалгалт хийсэн тухай

Дүгнэлт-5: 2021.02.09-ний 14-07-025/26 дугаар Мэргэжлийн хяналтын улсын

байцаагчийн Барилгад их засвар, шинэчлэлт хийх тухай” журмыг үндэслэн үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоох дүгнэлт гаргаад байсан юм.  

Холбоотой мэдээ