Ахмад настнууд сувиллын үйлчилгээгээ цогцоор нь авах боломж бүрдлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-11-24 15:44:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах “Ахмад настны сувилал” нь аймгийнхаа 17 сумаас жилдээ 420 гаруй ахмад настнуудыг хүлээн авч амраахын зэрэгцээ эмийн бус эмчилгээ сувилгааг үзүүлдэг.

Тус сувилал нь ахмад настны нийгмийн хамгаалал, тэдэнд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэн хөнгөлөлттэй үнээр ахмадууддаа үйлчилдэг онцлогтой. "Ковид-19" цар тахлын улмаас уг ахмадын сувилал жил гаруйн хугацаанд үндсэн үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй аж. Учир нь тус газрыг тусгаарлалтын байр болгон ашиглаж байсан. Үүний улмаас тус сувиллын байранд үүссэн гэмтлийн улмаас дахин сувиллын зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл үүсээд байсан юм. Энэхүү ажилд шаардлагатай санхүүжилтийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шийдвэрлэж өгчээ. Ингэснээр сувиллын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлэх, цаашлаад Сэлэнгэ аймгийн 13840 орчим ахмад настнууд сувиллын үйлчилгээгээ цогцоор нь авах боломж бүрджээ.  

Холбоотой мэдээ