Сэлэнгэ аймагт улсын тооллого 86.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-24 15:46:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Орон даяар ААНБ-ын Улсын тооллого явагдаж байна. Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 4209 ААНБ хамрагдах юм. Өнөөдрийн байдлаар дээрх байгууллагаас 86.5 хувь нь буюу 3639 ААНБ, 857 хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогод хамрагджээ.

Дээрх байдлыг сумдаар авч үзвэл Цагааннуур, Хушаат сум 100 хувь, Сант, Орхон, Түшиг, Алтанбулаг, Ерөө сум 90.9-98.5 хувьтай байна. Харин бусад сум 88.4-72.5 хувьтай буюу хамгийн оролцоо багатай байгаа нь аймгийн төв Сүхбаатар, Баруунбүрэн сум аж.  

Иймээс тооллогодоо хамрагдаж амжаагүй байгаа ААНБ, ХХЭ-ийг хугацаандаа багтаж хамрагдахыг аймгийн Статистикийн газраас санууллаа. Мөн тооллогод хамрагдсанаар танай байгууллага үйл ажиллагаагаа төрдөө бүртгүүлж, үнэлүүлж, төр засгийнхаа тусламж дэмжлэгийг хүртэх боломжтой юм гэдгийг тус байгууллагын зүгээс анхаарууллаа. 

Холбоотой мэдээ