Аймгийн хэмжээнд 52 албан хаагч төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-27 12:12:21

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улс анхны үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 97 жилийн ойгоор Төв аймгийн хэмжээнд 24 байгууллагын 52, үүнээс Зуунмод хотод 19 албан хаагч “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөж, Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан, ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр, хоёргүй сэтгэл, зүтгэлээр ажиллахаа илэрхийлсэн юм.


Энэ өдөр Төв аймаг төр, захиргааны албанд зүтгэж, өнөөгийн төрийн байгууллагын бат бөх тулгын чулууг тавилцаж байсан төрийн ахмад зүтгэлтнүүдээ алдаршуулж, “Алтан дэвтэр”-т алдар гавьяаг нь мөнхөлдөг уламжлалтай. Энэ удаа Төр, захиргааны ахмад зүтгэлтэн, Цэндсүрэнгийн Батсайханы ажил, амьдралын дундаршгүй арвин түүх, амжилт бүтээлийг алдаршуулан аймгийнхаа “Алтан дэвтэр”-ийн тав дахь хуудсанд хадгалан үлдэж, эрхэм хүмүүний ажил, амьдралын дурсамж, үнэт захиасыг сонслоо.

Мөн тус үйл ажиллагааны хүрээнд эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа 15 албан хаагчийг салбарын болон аймгийн шагналаар шагнасан юм.


 

Холбоотой мэдээ