Ахмадууд өргөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-27 18:27:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд “Ахмадын өргөө” ашиглалтад орлоо. Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан уг барилгад ахмадуудад чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах юм. Аймгийн ахмадуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, чийрэгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх зэргээр төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Тус аймагт ахмадын амралтыг 2012-2016 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд түүнээс хойших томоохон хөрөнгө оруулалт нь ахмадын өргөө аж.

Холбоотой мэдээ